Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Дамбийнямын Отгонбаатар улсад тасралтгүй 24 жил ажиллаж байгаа бөгөөд 2008 оноос өнөөдрийг хүртэл ИТХ-ын Ажлын албанд ажиллаж байна. Тэрээр төрийн захиргаа, удирдлагын магистр зэрэгтэй, нутгийн удирдлагын тэргүүний ажилтан, 2015 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсан юм.