Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар Хөдөлмөрийн албанаас 2015 оны 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 05-ны хооронд "Хөдөлмөрийн үр шим сарын аян"-ы нээлтийг 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр зохион байгууллаа.
Хотын захирагчийн ажлын албаны дарга П. Түмэнжаргал өдөрлөгийн арга хэмжээ нээснийг мэдэгдэж Хөдөлмөрийн хэлтсээс төсөл хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгыг танилцууллаа. Мөн Нийгмийн даатгалын тасгаас сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын талаар зөвлөгөө мэдээлэл, 1-р багийн Засаг дарга Д. Эрдэнэбаяр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн юм.
Арга хэмжээнд багуудын хэсгийн ахлагч, ажилгүй хөдөлмөр эрхэлдэггүй нийт 55 иргэн оролцож мэдээ мэдээллээр хангагдсан байна.
Хөдөлмөрийн үр шим аяны хүрээнд ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, Ахмад насны мэргэжлийн ур чадвартай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж зөвлөх үйлчилгээнд хамруулах, Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийг "Жижиг зээл"-ийн төслийн сургалтанд хамруулах, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, Ажил олгогчдод хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчдлийн урамшуулал, бүтээмжийн 5 с хөтөлбөрийг тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.