Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албанаас цөлжилтийн эсрэг сэргээгдэх эрчим хүчний эко систем байгуулахаар БНХАУ-ын Бээжин хотын Ши Зүн холдинг хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Тус санамж бичигт зааснаар Хятадын компаний хөрөнгө оруулалтаар нарны зайн цахилгаан үүсгүүр, салхин сэнс, цөлжилтийн эсрэг ойжуулах төсөл зэрэг ажлууд багтсан бөгөөд эдгээрийг 3 ээлжээр хийж дуусгахаар тусгасан байна. Замын-Үүд төдийгүй Монгол улсын хувьд цөлжилтийг бууруулах нь ойрын жилүүдэд тулгамдаж буй асуудал болоод байна. Тоон мэдээллээр Монгол улсын газар нутгийн 70 орчим хувьд цөлжилт явагдаж байгаа бөгөөд Замын-Үүд суманд ногоон байгууламж байгуулах ажил нэн эрчимтэй хийгдэж байна.
Санамж бичгийн гүйцэтгэлийг хангасны үндсэн дээр БНХАУ-ын Бээжин хотноо Монгол улсын эрчим хүчний яамны төлөөлөл болон тус компани хооронд хамтран ажиллах гэрээг байгуулах юм.
/2015 оны 08 сарын мэдээ/