Замын-Үүд сумын хотын төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд худалдааны төв, орон сууцны цогц хорооллын төслийг Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас БНХАУ-ын Хэнань мужийн Шинь Дэюань барилгын компанийг урин, хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг цогц орон сууцны хороололд цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг багтах юм. Төсөл нь 6.6 га газарт хамрах бөгөөд 2-3 үе шаттайгаар 50-60 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд Төсөл хэрэгжих газарт байгаа 102 өрхөд / ойролцоогоор 1 өрхөд 50 м2 / нүүлгэн шилжүүлэх байрыг барьж үнэ төлбөргүй өгөх юм. Энэхүү санамж бичигт төсөл хэрэгжих анхан шатны заалтуудыг багтаасан бөгөөд ажил хэрэг болсны үндсэн дээр хамтран ажиллах гэрээг байгуулна.
Тус барилга байгууламжийн компанийг Эрээн хотын Засгийн ордны дэмжлэгтэй зуучлуулан хамтран ажиллахаар болсныг онцлон тэмдэглэе.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд сумын өнгө үзэмж сайжирч, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл дээшлэх юм.
/2015 оны 9 дүгээр сарын мэдээ/