Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

"Өсвөр үеийн клиник" төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

2016-01-20

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт "Өсвөр үеийн клиник" төв нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
 Энэхүү төв нь Швецарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн төслийн хүрээнд 22.187.330 төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус төвийн 2 өрөө, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөөг шинээр тохижуулсан ба 12.934.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Инженерийн авъяас" ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Тус клиник төв нь Замын-Үүд сумын хэмжээнд 10-19 насны өсвөр үеийн хүүхэд, залууст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвөлгөө, шинжилгээ, сургалт, сурталчилгаа болон нууцыг хадгалсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллах юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%