Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

2015-12-08

БАТЛАВ.               Б. БОЛДБААТАР                                           БАТЛАВ.                 Ж. БОЛДБААТАР
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН                                                          НИЙСЛЭЛИЙН  ШАТРЫН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                         ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ 
МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН 2016
ОНЫ ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ
ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын            хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх , түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэхэд оршино.
1.2 Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо / FIDE /-ны дүрмийн дагуул байгуулна.
1.3 Тэмцээн шигшээ, хагас шигшээ, анхан шат гэсэн 3 үе шаттай явагдана.
1.4 Бүх шатны тэмцээнд рейтинг бодогдоно.
1.5 Цагийн хяналт бүх шатанд талдаа 1 ( нэг ) цаг байна.
1.6 Тэмцээнд Монголын Шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцоно.

Хоёр. Анхан шатны шалгаруулалт

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн
2.1 Тэмцээнийг Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Шатрын холбоотой хамтран тусгайлан гаргасан журмаар зохион байгуулна.
2.2 Тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд дүүрэг тус бүрт зохион байгуулна.
2.3 Дүүрэг тус бүрийн тэмцээнээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчинг шалгаруулан Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.
2.4 Тэмцээний тайланг 2015 оны 12 дугаар сарын 10-ны дотор тэмцээний албан ёсны цахим шуудан /chess@parlament.mn/ хаягаар ирүүлнэ.

Сумын аварга шалгаруулах тэмцээн

2.5 Тэмцээнийг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн шатрын холбоо, клубтэй хамтран тусгайлан гаргасан журмаар зохион байгуулна.
2.6 Тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сраын 20-22-ны өдрүүдэд сум тус бүрт нэгэн зэрэг зохион байгуулна.
2.7 Бүртгэлийг тэмцээний эхний өдөр тухайн суманд хийнэ.
2.8 Тэмцээнээс эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.
2.9 Шалгарсан шатарчдыг Улсын Их Хурлын даргын гарын үсэгтэй талархлаар /эрхийн бичиг/ шагнана.
2.10 Тэмцээний тайланг 2015 оын 12 дугаар сарын 10-ны дотор тэмцээний албан ёсны цахим шуудан /chess@parliament.mn/ хаягаар ирүүлнэ.

Гурав. Хагас шигшээ тэмцээн
Нийслэлийн шалгаруулалт

3.1 Тэмцээнийг Ардчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн шатрын спорттой хамтран тусгайлан журам гарган зохион байгуулна.
3.2 Тэмцээнийг 2015 оны 12 дугээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулна.
3.3 Тэмцээнээс эрэгтэй 18, эмэгтэй 9 шатарчинг шалгаруулан 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
3.4 Тэмцээний дүн болон шалгарсан шатарчдын регистрын дугаар бичсэн тайланг 2015 оны 12 дугаар сарын 10-ны тэмцээний цахим шуудан /chess@parliament.mn/ хаягаар ирүүлнэ.

 Аймгийн шалгаруулалт 
3.5 Тэмцээнийг Ардчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, орон нутгийн шатрын холбоо болон клубтэй хамтран тусгайлан журам гарган зохион байгуулна.
3.6 Орон нутгийн шалгаруулалтын тэмцээн 2015 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд болно.
3.7 Бүртгэлийг тэмцээний өмнөх өдөр тухайн аймагт  хийнэ.
3.8 Тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
3.9 Тэмцээний дүн болон шалгарсан шатарчдын регистрын дугаар бичсэн тайланг 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор тэмцээний цахим шуудан /chess@parliament.mn/ хаягаар ирүүлнэ.
3.10 Шалгарсан шатарчдын шигшээ тэмцээнд оролцохтой холбогдох зардлыг орон нутгийн захиргаа хариуцна.

Дөрөв. Шигшээ тэмцээн
4.1 Тэмцээнийг 2016 оны 01 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.
4.2 Тэмцээн Швейцарь системээр нийт 9 өрөг тоглоно.
4.3 Тэмцээний мэдээллийг УИХ-ын албан ёсны цахим хуудас /chess.parliament.mn/ болон /chess@results.com/ болон /chess-results.com/ олон улсын шатрын уралдаан тэмцээний цахим хуудсуудад байршуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%