Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах орон нутаг дах анхан шатны шалгаруулалтын тэмцээн Замын-Үүд суманд энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдана

2015-11-23

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээнд дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд тэмцээнийг Олон 
Улсын Шатрын Холбоо / FIDE /-ны дүрмийн дагуу зохион байгуулна. 
   Тэмцээн анхан шат, хагас шигшээ, шигшээ гэсэн 3 үе шаттайгаар явагдаж, анхан шатны тэмцээн Замын-Үүд суманд 2015 оны 11 сарын 25-нд болох буюу эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулна. Хагас шигшээ тэмцээн Дорноговь аймагт 2015 оны 12 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно. Уг тэмцээн  2016 оны 1 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдана.
    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%