Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

"Төрийн албан хаагчдын анхдугаар чуулган" боллоо.

2015-11-17

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар төрийн албан хаагчдын санал бодлыг сонсох зорилгоор анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтыг нээж Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Ч. Эрдэнэбат, Засаг дарга М. Баянмөнх, Сум дундын 9 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга,Хууль зүйн ухааны магистр Л. Ганбаатар, Сум дундын прокурор Б. Батбаяр нар үг хэлж Тагнуулын албаны ажилтан н. Алтанбат " Үндэсний аюулгүй аюулгүй байдал ба Тагнуулын албаны талаар мэдээлэл өглөө. 

Урилгаар Удирдахуйн ухааны доктрант С. Жавзандулам, Удирдлагын академи Төрийн удирдлагын тэнхимийн багш доктор, дэд пропессор Т. Саранчимэг, "Хувь хүний хөгжлийн институт"-н багш лектор багш Л. Найдан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П. Зоригтбаатар нар оролцлоо. Энэхүү чуулга уулзалтаар төрийн албыг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн албаны стандарт хангалт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Төсвийн тухай хууль, Орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах арга зүй, хөрөнгө оруулалтын санал хүргүүлэх мэдээлэл бэлтгэх арга зүй гэсэн сэдвүүдээр сургалт, лекцүүд зохион байгуулагдлаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%