Замын -Үүд суман дахь Мэргэжлийн хяналтын тасаг мал эмнэлгийн үржлийн тасагтай хамтран 9 дүгээр сарын 12 нд МХЕГ-аас эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын чиглэлээр зарласан "Хүний төлөө - Зөв тус" аяны нээлтийг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж сумын ИТХ-ын ажлын албаны дарга Д. Отгонбаатар үг хэлэв. Арга хэмжээнд 1,2,3 дугаар цэцэрлэг хүүхдийн хоол тэжээл, 1,2 дугаар сургууль үдийн цай хөтөлбөрийн хоол хүнс, мөн номын үзэсгэлэн, гаргаж иргэд, эцэг, эхчүүдэд танилцууллаа.
Сумын өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж, 6 сараас 1 настай хүүхдийн хоол тэжээлийг бэлтгэх заавар зөвлөмж өгч хүүхдийн нэмэгдэл хоолны үзэсгэлэн гарган ажилласан байна.