Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 31 төлөөлөгчтэй. Үүнээс ажлын албаны дарга, гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан ажилтан, жолооч гэсэн 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хурлын дэргэд 6 хороо үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:1.Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, 2.Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, 3.Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, 4.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, 5.Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, 6.Ёс зүйн хороодууд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 31 төлөөлөгчтэй. Үүнээс ажлын албаны дарга, гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан ажилтан, жолооч гэсэн 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хурлын дэргэд 6 хороо үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:1.Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, 2.Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, 3.Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, 4.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, 5.Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, 6.Ёс зүйн хороодууд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Замын-Үүд сум дэлхийн цомын аварга болон Азийн аваргатай боллоо.

2015-09-01

ОХУ-ын Курск хотод 28 орны 1000 гаруй тамирчдын дунд зохион байгуулагдсан Powerlifting-ийн дэлхийн цомын аваргын тэмцээн 2015.08.12-ноос 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна. Тус тэмцээнд Замын-Үүд сумын 3 тамирчин амжилттай оролцож дэлхийн цомын аварга боллоо. Спортын дэд мастер, аймгийн начин Л. Ариунжаргал хүчний 3 төрөлтийн 100 кг-ийн төрлийн М1 ангилалд оролцож 1-р байранд орж алтан медалаар шагнуулсан бөгөөд ОУХМ цолны болзлыг хангаад байна. Спортын дэд мастер Б. Өнөрбат таталтын төрөлд 230 кг татаж дэлхийн аварга, Д. Алтанхуяг шахалтын төрөлд оролцож 130 кг шахаж дэлхийн аварга болсон байна. 
Мөн Азийн пауэрлиптингийн холбооноос зохион байгуулсан Powerliftin-н хүчний 3 төрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2015.07.20-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба манай сумын тамирчин спортын дэд мастер Л.Ариунжаргал дасгалжуулагч Б. Өнөрбатын хамт 105 кг-ийн жинд амжилттай оролж алтан медаль хүртлээ. Дээрхи амжилтуудыг нь үнэлж Засаг даргын Хүндэт жуух, Өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%