2015.09.04-нд Замын-Үүд сумын 2 дугаар багт шинээр баригдсан 3 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэнд Дорноговь аймгийн засаг дарга П. Ганхуяг, ИТХ-ын дарга Ч. Эрдэнэбат, засаг дарга М. Баянмөнх нар оролцож нээлтийг нээн баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 300 орчим хүүхдүүд суралцаж шинээр 27 хүний ажлын байр бий боллоо.