" Эр цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа" өнөөдөр төв талбайд боллоо. Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат, Засаг даргын орлогч С.Батсайхан, ХЗАА-ны дарга П.Түмэнжаргал, Хилийн 0108-р ангийн захирагч дэд хурандаа О.Батгэрэл, Хилийн 0108-р ангийн бэлтгэл хурандаа н.Дурсгалжав, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Хишигбат, ХМХА-ны дарга С.Баясгалан нар оролцлоо.
Ёслолын ажиллагааны үеэр Хилийн 0108-р ангийн бие бүрэлдэхүүн үзүүлэх тоглолт, сургуулилттай нохойн үзүүлбэр зэрэг үзүүлж сонирхууллаа.
Эх орондоо үнэнчийн баталгаа болж эр цэргийн тангараг өргөсөн дайчид та бүхэндээ цэргийн албаа нэр төртэйгээр хаахыг хүсэн ерөөе