Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг өргөн тэмдэглэн өнгөрүүллээ

2015-06-02

Замын-Үүд суманд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн тэмдэглэн өнгөрүүллээ. Үйл ажиллагааны хөтөлбөр ёсоор  ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат, Засаг дарга М.Баянмөнх нар нээж үг хэлэн, Замын-Үүдийн 1-р сургуулийн сурагчид гимнастикийн үзүүлбэр үзүүлж, Алтан харгана, Замын-Үүдийн 1,2-р цэцэрлэг, Ухаалаг багачууд цэцэрлэгийн авьяаслаг бяцхан хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлэн сонирхуулж эцэг эхчүүдэд инээд хөөр, баяр бахдал төрүүлсэн сайхан арга хэмжээ боллоо. Мөн энэхүү баярын өдрөөр 30 сайхан ээж Алдарт эхийн 1,2-р одонгоор энгэрээ мялаалаа. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%