Та бүхнийг “Хавдрын эсрэг үндэсний аян”-д нэгдэхийг уриалж байна.
Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хаан банктай хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил 12 аймаг, 2 сум сонгогдон зохиогдож буй бөгөөд үүнд манай сум багтсан билээ. Тус аяны зорилго: хавдрыг эрт үед нь илрүүлэх, хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна сум, орон нутгийн эмч нарт тус чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөхөд оршиж байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн 9 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр тус аян өнөөдөр манай суманд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 19,20,21-ний өдрүүдэд Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үзлэг оношлогоо хийх юм. Иймд иргэд та бүхэн тус аянд нэгдэж, эрүүл мэнддээ бодитой хувь нэмэр оруулаарай.