2015.04.28 нд Замын-Үүд
суманд “Орон Нутгийн Хөгжилд Эмэгтэйчүүдийн Оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж Улаанбаатар хотоос
“Иргэдийн Алъянс” төвийн захирал, Жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа, ЛЭОСангийн захирал, НҮБ-н “Үндэсний
хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн удирдагч, доктор Ц.Бүжидмаа , “Эдийн Засаг Дахь Бодлогын Төөрөгдөл
Ба Суурь Тогтолцооны Гажуудал” Х.Батсуурь нар ирж сонирхолтой лекц, илтгэл
тавьлаа. Энэхүү чуулганд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Эрдэнэбат, Засаг
дарга М.Баянмөнх, төлөөлөгч С.Алтанцэцэг /Нийгмийн оролцоо/ , В.Нарантуяа
/Хүүхэд ба гэр бүлийн хүмүүжил/, Ц.Баасандорж /Эмэгтэйчүүдийн
манлайлал/сэдвүүдээр илтгэл тавьж, Я.Болормаа, Г.Маша, нар оролцсон байна. Чуулганд Замын-Үүд сумын
нийт 300 гаруй эмэгтэйчүүд хамрагдсан байна.