Замын-Үүд сумын ИТХурал,
ЗДТГ-с байгууллага аж ахуй нэгжүүдийн дунд зохион явуулсан “Ардын Урлагын Их
Наадам” 2015 оны 04 дугаар сарын 26, 27 ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд нийт 11
байгууллага орсоноос тэгүүн байранд Ухаалаг багачууд цэцэрлэг, дэд байранд ИТХурал,ЗДТГ,
гутгаар байранд ТЗ-н Депо, тусгай байранд Иргэний харъяалал, шилжилт
хөдөлгөөний газар тус тус эзэлсэн байна. Идэвхи санаачлага гарган оролцсон бүх аж
ахуй нэгжүүд, албан хаагчиддаа цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь эрүүл энх
сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн 5 дугаар
сарын 2,3-нд Замын-Үүд суманд Дорноговь аймгийн
сумдын “Урлагын Их Наадам” зохион байгуулагдах гэж байна.