Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

“ИРГЭН БА ЭРҮҮЛ МЭНД” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

2015-04-20

 “ИРГЭН БА ЭРҮҮЛ МЭНД”  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН УДИРДАМЖ

2015.04.16.

Нэг: Үндэслэл:. Аливаа улс орны тогтвортой хөгжлийн үндэс нь хүн амын эрүүл мэнд байдаг. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй тогтолцооны шинэчлэлийн эцсийн зорилго нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах,үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, иргэд эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах явдал юм.  Ер нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрхийг хангахын тулд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох явдал юм.

Замын-Үүд сумын  16306   иргэд,   дамжин өнгөрөгч 8-10000 гадаад дотоодын хөдөлгөөнт хүн амд нарийн мэргэжлийн 33 их эмч, 34 сувилагч тусгай мэргэжилтэнгүүд

Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг өндөр мэдлэг, чадвар, ёс суртахуун  бүхий эмч мэргэжилтнүүд дэвшилтэт арга, технологид тулгуурлан үзүүлж, үйлчлүүлэгсдийн амьдралын чанарыг сайжруулахзорилготойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хоёр: Зорилго:  Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах хүн амыг  өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  эрүүл мэндийн боловсрол,   сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр тусгагдсан 2015 оны Замын-Үүд сумын нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх юм

 Гурав: Зорилт:  1. Байгууллагынхаа үнэт зүйл, алсын хараа, уриа, үйл ажиллагааг олон нийтэд таниулах

2. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг  дээшлүүлэх  сургалт зохион байгуулах

3. Эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, дотор, мэдрэл, халдварт, сэтгэц болон архи, тамхины хор нөлөөэмийн зохистой хэрэглээ чиглэлүүдээр өртөөчилсөн байдлаар сурталчилгаа зохион байгуулах

4. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийх

Дөрөв: Хамрах хүрээ: Замын-Үүд сумын   иргэд

Тав: Зохион байгуулагч:  

·         Нэгдсэн эмнэлэг

Хамтран зохион байгуулагч:

·         ЗДТГазар

·         БорхойНаран  Өрхийн эрүүл мэндийн төв

Зургаа: Хугацаа:

Өдөрлөгийн үйл ажиллагаа 2015 оны 04 сарын 21 нд  12.00 цагаас Соёлын төвд болно

Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Цаг

Хариуцах эзэн

1

Нээлтийн үг

12.00 – 12.10

ЗДТГын төлөөлөл

Нэгдсэн эмнэлгийн дарга

2

Мэндчилгээ

12.10 – 12.20

Их эмч Цэндпүрэв

3

Ажлын байрны дасгал хөдөлгөөн болон  уран гимнастикийн үзүүлэх тоглолт

Эмч, сувилагч нар, бяцхан хүүхдүүд  

3

Байгууллагын танилцуулга

12.20 – 12.50

НЭ-ийн дарга Т.Сэргэлэнбат

4

 Эрүүл зөв зохистой хооллолт

12.50 – 13.10

Дотрын  эмч Л. Зандансүрэн

5

Бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл

13.10-  13.30

Мэс заслын эмч Б. Тунгалаг

6

Амилуулах суурь тусламж / Хахалтын үед авах арга хэмжээ/

13.30 – 13.40

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Болортуяа

8

Жирэмсний эрт хамрагдалтын ач холбогдол

13.40 – 14.00

Эмэгтэйчүүдийн их эмч

У. Болдмаа

9

Үзлэг, оношлогоо, шинжилгээ, сурталчилгаа

14.00-15.00

Их эмч, сувилагч нар

 

 

 

Зохион байгуулагч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%