Замын-Үүд сумын I багийн ИНХ-ын 2015 оны 1-р улирлын тайлан
2014.04.03 № 4 Борхойн тал
2015 он гараад сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд тус багийн ИНХ-ыг 2 удаа хуралдууллаа.
-2015 оны 02 сарын 26-ны 8-р хуралдааныг Соёлын төвд 165 иргэн оролцон БИНХ-ын дарга / С.Бат-Эрдэнэ / даргалан тэргүүлэгчдээр багийн засаг дарга Д.Эрдэнэбаяр, хотын захирагчийн ажлын албаны дарга П.Түмэнжаргал нар хуралдууллаа. Энэ хурлаар Замын-Үүд сумаа хотын статустай болгох саналаар багийн засаг дарга Д.Эрдэнэбаяр тавьж хэлэлцүүллээ.
-2015 оны 03 сарын 26-ны 9-р хуралдаанд 51 иргэн оролцон Соёлын төвд БИНХ-ын дарга / С.Бат-Эрдэнэ / даргалан тэргүүлэгчдээр багийн засаг дарга Д.Эрдэнэбаяр, хотын захирагчийн ажлын албаны дарга П.Түмэнжаргал нар хуралдууллаа.
Энэ хурлаар БИНХ-ыг сар бүрийн 26-ны өдөр хуралдуулж байгууллага, ААН-үүдийг хурал бүрт оролцуулж байхаар хуваарь гарган баталлаа. Энэ удаагийн хуралд Сум дундын цагдаагийн хэлтэс, Газрын алба, Статистикийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжын тасгийн төлөөллүүд оролцож, байгууллагынхаа 2015 оны эхний улирлын ажлын тайланг тавьж иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Хурлыг нээж ИНХ-ын дарга Бат-Эрдэнэ: Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хуралдаанд Сум дундын цагдаагийн хэлтэс, Газрын алба, Статистикийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжын тасаг тус тус мэдээлэл хийнэ. Мэдээллийн дараа бүтээн байгуулалтын ажлын санал авна.
Сум дундын цагдаагийн хэлтэсээс Дэслэгч Ууганбаатар: Замын-Үүд сумын хэмжээнд энэ оны эхний 2 сарын байдлаар иргэд, байгууллагаас гэм хэргийн талаархи 39 гомдол мэдээллийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсний 22 буюу 44 хувийг нь хэрэг бүртгэх алба, 28 хувийг мөрдөн байцаах алба тус тус шийджээ. Шалгасан гомдол мэдээлэл нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 1 дүгээр багийн хэмжээнд авч үзвэл нийт 11 хэрэг бүртгэгдсэнээс иргэдийн өмчийн хулгай 1, танхай 1, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4, золгүй хүн амьний хэрэг 2, хүчин 1, бусад 2 гэж бүртэгдсэн байна.
ИТХ-ын ажлын албаны дарга Отгонбаатар: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. ИТХ нь өнөөдрийн байдлаар 31 төлөөлөгчтэй, 7 тэргүүлэгчтэй, 5 хороотой уйл ажиллагаагаа явуулж ажлын алба нь 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төлөөлөгчдийн үндсэн үйл ажиллагаа үндсэн зарчим нь хуралдаан байдаг хуралдаанаараа ямар асуудал хэлэлцэх вэ гэвэл орон нутгийн хэмжээнд төлөөлөгчдийн бүрэн эрхийн хэмжээнд харъяалагдсан ажлыг авч хэлэлцдэг. Мөн сумын Засаг даргын үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрийг 4 жилээр нь батлаж өгдөг эргээд жилийн эцэс буюу хагас жилээр тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өшч явдаг байгууллага юм. Өнгөрсөн 2014 онд ИТХ 9 удаа, тэргүүлэгчдийн хурал 14 удаа тус тус хуралдсан байна. 2015 он гарсаар ИТХ 2 удаа, тэргүүлэгчдийн хурал өнөөдрийн байдлаар 5 удаа хуралдсан байна. Үндсэн томоохон хэлэлцэж баталсан асуудалыг нэг нь хог хаягдлын үнэ тариф тогоох /тайлбар хийв/ асуудал юм. 2014 онд 3 журам баталсан.
1. Такси үйлчилгээ эрхлэгчдийн журам
2. Суудлын авто машинаар хил хооронд зорчиж тээвэр хийх журам
3. Чинглэгийн буюу ачааны авто машинаар тээвэр эрхлэх журам /тус тус тайлбар хийв/ гэж баталсан. Мөн оюутны тэтгэлэгт хөтөлбөр /тайлбар хийв/ хэрэгжүүлж байгаа.
Газрын албаны даамал Бат-Оргил: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Статистикийн мэргэжилтэн Энхтайван: Сайн байцгаан уу. Замын-Үүд сумын хүн амын өсөлт 2000 оноос хойш жилд дунджаар 8,09 хувиар өсч, өсөлтийн хувь Дорноговь аймгийн 14 сумаас хамгийн өндөр өсөлттэй сум хэвээр байна. Манай сум нь 2014 оны эцэст 16306 байнгын оршин суугчтай болж 2013 оны жилийн эцсийн суурин хүн амын тооноос 2,8 хувиар буюу 443 хүнээр нэмэгдсэн байна. Тэс суманд нийт 4721 өрхийн 16306 хүн ам оршин сууж байгаагаас 1 дүгээр багт 1630 өрхийн 5567 хүн, 2 дугаар багт 1814 өрхийн 6146 хүн, 3 дугаар багт 1277 өрхийн 4593 хүн оршин сууж байна. 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 27491 толгой мал тоологдсоны дотор 819 тэмээ, 2291 адуу, 1470 үхэр, 9351 хонь, 13560 ямаа тоологджээ. Нийт малын тоо өмнөх оноос 9,2 хувь буюу 2325 толгойгоор өссөн байна.
Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн Уранцацрал: Энэ жил 5 төсөл хөтөлбөр хэрэгжинэ.
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр /тайлбар хийв/
2. Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр /тайлбар хийв/
3. Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /тайлбар хийв/
4. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр /тайлбар хийв/
5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр /тайлбар хийв/
Нийгмийн халамжийн тасгийн ахлах мэргэжилтэн Сарантуяа: нийгмийн халамжийн тасаг нь нийгмийн зорилтод бүлэгт хүрч ажилдаг. Зорилтод бүлэг гэдэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх буюу эцэг, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдийн тэтгэмж, бүтэн болон хагас өнчин, хорих ангиас суллагдсан иргэн, тэнмэл амьдралтай өрхөд үзүүлдэг мөнгөн тусламж /тус тус тайлбарлав/ мөн энгийн иргэдэд гэнтийн аюулын улмаас орон гэргүй болсон өрхөд гэр олгох, жирэмсэн амаржих эхийн тэтгэмж, алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одонгийн мөнгө, хүнс тэжээлийн талон тус суманд одоо 39 өрхийн 200 гаруй хүн амд хүнсний талон олгож байгаа.
Байгууллага тус бүрээс мэдээлэл хийж дууссаны дараа орчны тохижолтын ажлын саналыг хэсэг хэсгээр нь авсан.
1 дүгээр хэсгийн иргэн Эрдэнэ: наран бөөний төвийн зүүн талд нийтийн оо, 1,2 дугаар хэсэгт хогийн пункер 2 ширхэг
3,4 дүгээр хэсгийн иргэд: 1. Зах 14 айлын задгай хогийн цэгт хогийн бункер
2. Сондор салоноос Гал унтраах анги хүртэл явган хүний зам
3. Төв саадан дотор байрладаг ажилладаггүй чулуун усан оргилуурыг аваад оронд нь хүүхдийн тоглоом тавьж болдоггүй юм уу?
4. камержуулах
5. гэрэлтүүлэг
6. 1 дүгээр сургуулийн урд талын хөл бөмбөгийн талбайн дөрвөн буланг тэгшлэх
6 дугаар хэсгийн иргэд: цэвэр усны худаг /хуучин худгийн суурин дээр/
8 дугаар хэсгийн иргэд:
1. Цэвэр, бохир, дулааны шугам татах зөвшөөрөл авах хүсэлтэй байна.
2. Хогийн пункер 2 ширхэг
3. Хуучин багш нарийн байрны цахилгааныг янзлуулах
4. Нийтийн 00 бариулах / хуучин багш нарийн байрны ард талд/
5. Болор цэвэр усны арын нийтийн 00 ын хажууд гэрэл тавих
9 дүгээр хэсгийн иргэд:
Иргэн Андрууш: 112 дугаар байрны урд бохирын 3 шугам байдаг үүнийг нэг болгох боломжтой бол 1 болгох саналтай байна.
1. 112 дугаар байрны ард машины зогсоол
2. 135 дугаар байрлуу ордог машины зам тавих
БИНХ-д оролцсон иргэдийн 100%-ийн саналаар Замын-Үүд сумыг хот болгох асуудал дэмжигдсэн тул хэлэлцсэн асуудлуудаар тогтоол гаргаж сумын ИТХуралд оруулж батлуулахыг Багийн засаг дарга Д.Эрдэнэбаярт даалгалаа.