АЖИЛ ОЛГОГЧИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-1
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид дараах дэмжлэгийг үзүүлнэ.
- Урамшуулал олгох
- Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Урамшуулал олгоход ямар шаардлагыг хангах вэ?
- Улсын бүртгэлийн болон татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байх
- 1 буюу түүнээс дээш ажилтныг хөдөлмөрийн болон гэрээ байгуулан ажиллуулдаг байх
Ямар урамшуулал олгох вэ ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулалыг 1 удаа олгоно. Үүнд:
- 25 болон түүнээс дээш тооны ажилтантай ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар тогтоосон хувиас давсан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоогоор
- Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаас цөөн буюу 25 хүртэл ажилтантай ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол байнгын ажлын байраар хангасан хүний тоогоор тус тус урамшууллыг олгоно.
Ямар санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, мэргэжлийн ур чадварт нийцэн тоноглогдсон, тохируулгатай, байнгын ажлын тусгайлсан шинэ байр бий болгох зорилгоор боловсруулсан аж ахуй нэгж, төрийн бус байгууллагын төслийг шалгаруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 1 ажлын байранд 3,0 сая хүртэл төгрөгөөр тооцож, 24.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Дээрх арга хэмжээнүүдэд хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэр болон төсвөөс санхүүжилт авдаггүй төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад төсвийн байгууллага хамаарахгүй.
АЖИЛ ОЛГОГЧИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-2
Ажил олгогчийг дэмжих гэдэг нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажилд авч ажилуулахтай холбоотой гарсан зардлын тодорхой хэсгийг нөхөн төлөх, ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллуулахыг урамшуулах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, бизнесээ хөгжүүлэхэд дэмжих арга хэмжээг ойлгоно.
Ямар дэмжлэг үзүүлэх вэ? Ямар шаардлагыг хангах вэ?.
- Улсын бүртгэлийн болон татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байх
- 1 буюу түүнээс дээш ажилтныг хөдөлмөрийн болон гэрээ байгуулан ажиллуулдаг байх.
- Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөрийн “ хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ”-д хамрагдсан байх
- Сумын хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг ажилд авч 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг ажлын байраар хангагдсан иргэний тоогоор 1 удаа олгоно.
- Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан, хорих ангиас суллагдсан иргэнийг үндсэн ажилтнаар авч 12 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн ажиллаж байвал 1 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг ажил олгогчид 1 удаа олгоно.
Дээрх арга хэмжээнүүдэд хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэр болон төсвөөс санхүүжилт авдаггүй төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад төсвийн байгууллага, төрийн бус байгууллага, нөхөрлөл, хоршоо гишүүд хамраарахгүй.
Холбоо барих: Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар Хөдөлмөрийн мэргэжилтэн
Facebook хаяг: Замын-Үүд хөдөлмөрийн алба
Утас: 70522127, 96768855