2015 оны 03 сарын 20-22-ны өдрүүдэд Замын-Үүд Өртөөний нэрэмжит сумын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 22 байгууллагын 22 эрэгтэй, 12 эмэгтэй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд:
1-р байр: Ардчилсан залуучуудын холбоо
2-р байр: Зүтгүүрийн депо
3-р байр: Замын-Үүд өртөө
Шилдэг тоглогч: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Г.Эрдэнэцогт
Эмэгтэй төрөлд:
1-р байр: Ачаа шилжүүлэн ачих анги
2-р байр: Замын-Үүд өртөө
3-р байр: 1,2-р сургуулийн багш нарын шигшээ баг
Шилдэг тоглогч: 1-р сургуулийн бага ангийн багш У.Отгончимэг нар шалгарч, багийн нийлбэр дүнгээр Замын-Үүд өртөөний баг манлайлж шилжин явах цомын эзэд боллоо.
Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын ажилтан н.Мөнх-Эрдэнэ, С.Номунгэрэл нар “Спортын дэд мастер” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.