Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Өргөдөл хүлээн авна

2015-03-25

2015 оны 04 сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших өргөдлийг хүлээн авна.

Өргөдөл хүлээн авахад бүрдүүлэх баримт бичиг:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Багийн Засаг даргын тодорхойлолт
  3. Өргөдлийн маягт зэрэг шаардлагатай.

Өргөдлийг Засаг даргын Тамгын газарт хүлээн авах бөгөөд хүлээн авсны дараа тухайн иргэн өмнө нь газар эзэмшиж байсан эсэхийг шүүж үзэн нэг өрхөөс нэг өргөдөл хүлээн авах зарчмаар нийт 300 өрхийн хүсэлтийг хүлээн авна. Хэрэв 300 болон түүнээс олон өрх хүсэлт гаргасан тохиолдолд сугалаа явуулах зарчмаар олгогдох юм байна.

Мөн иргэдэд дугаар олгох ба дугаарыг хоёр хувь үйлдэж нэг хувийг иргэнд нөгөө хувийг сугалааны хайрцганд хийж сугалаа болох үед орон нутгийн телевизээр шууд дамжуулан хүргэх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3827
2641 / 69%
709 / 19%
235 / 6%
242 / 6%