2015 оны 03 сарын 09-ний өдөр Замын-Үүд сумын ИТХ ээлжит бус 10-р хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар:
- Такси үйлчилгээ эрхлэх журамд өөрчлөлт оруулах тухай
- Суудлын автомашинаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр дамжин улс хооронд авто замын хөдөлгөөнд оролцоход баримтлах журамд өөрчлөлт оруулах тухай
- Сумын нутаг дэвсгэрт ачааны болон чингэлгийн автомашинаар тээврийн үйлчилгээ эрхлэх журамд өөрчлөлт оруулах тухай
- Хог хаягдлын үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.