Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгмийн амьдралд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, дараах нэр бүхий хүмүүсийг Монгол улсын төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шинийн нэгний өдөр шагнасан байна.
Хөдөлмөрийн хүндэт медалиар: Замын-Үүд зочид буудлын тогооч Н.Энхцэцэг,
Алтан гадас одонгоор: өндөр настан Л.Сорогдондагва, В.Лхагвадорж, Т.Ганбат нар,
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр: ахмад уран бүтээлч Ш.Чулуунбаатар,
Монгол улсын Хүндэт төмөр замчин цол тэмдгээр: ахмад настан Д.Алтангарьд,
Сумын алдарт уяачаар: С.Анхбаяр, З.Эрдэнэ-Очир, Ж.Явуухулан,
Сумын Засаг даргын өргөмжлөлөөр: Х.Ганбаатар нар тус тус шагнагдлаа.
Шагнал хүртсэн нийт иргэд, хөдөлмөрчиддөө сум, орон нутгийн зүгээс баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье.