Замын-Үүд сумын 3-р багийн иргэн О.Батдэлгэр 2014 оны “Аймгийн сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 1975 онд төрсөн тэрбээр бага наснаасаа мал маллах ухаанд суралцаж, 2002 оноос хойш өнөөг хүртэл шаргуу хөдөлмөрлөж ирсэн билээ. О.Батдэлгэр 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ-35, адуу-84, үхэр-14, хонь-399, ямаа-485 нийт 1017 тоо толгой мал тоолуулж ийнхүү тус шагналын эзэн болсон юм. Мөн оны “Сумын сайн малчин”-аар Ш.Ширмэнбаатар шалгарсан юм. Тэрээр 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ-30, адуу-60, үхэр-53, хонь-466, ямаа-164 нийт 773 тоо толгой мал тоолуулсан байна.