Замын-Үүд сумын "Хайрын гэр, насан туршийн боловсрол олгох" ТББайгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жилийн баяр дээр баяр нэмж Замын-Үүд сумын ИТХ-н Дарга Ч.Эрдэнэбат, Засаг Дарга М.Баянмөнх нар зочиллоо. Энэхүү баярын арга хэмжээн дээр 2015 онд бяцхан хүүхдүүдийн цэцэрлэгт "Бүтээн байгуулалт хөгжлийн Замын-Үүд сан"-с 48 сая төгрөгний тохижилт засварын ажлыг эхлүүлэх болсон нь маш таатай мэдээ байлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.
ИТХ-н ажлын алба.