Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 89 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
1.Сумын Засаг даргын “Тогтвортой хөгжилд-Бид хамтдаа” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээс хэрэгжих боломжгүй заалтуудыг хасуулах тухай
2.Сумын 2026 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3.Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
4.Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороог байгуулах тухай
5.Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоох тухай
6.Хилээр дамжин өнгөрөгч иргэдээс авах хураамжийн хэмжээг тогтоох тухай
7.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа (байр) ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай
8.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
9.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн тоог шинэчлэн тогтоож, сонгох тухай
10.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороог шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүнийг тогтоож, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2026.03.12



