Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

ЗАМЫН-ҮҮД ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ЭРХЭМЛЭЖ АЖИЛЛАНА

2026-03-07

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хөгжил цэцэглэлтийг шинэ шатанд гаргах, орон нутгийн хөгжлийг дэмжих төрийн бодлого шийдвэрийн хүрээнд 2024 оны 06 сард  Улсын Их Хурлаас Хот, тосгоны эрх зүйн байдлын  тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар  Замын-Үүд сум маань орон нутгийн зэрэглэлтэй БООМТ ХОТ болон хөгжих эрх зүйн үндэс бүрэлдсэн.

 Улсын маань ачаа тээврийн экспорт, импорт болон зорчигч тээврийн зонхилох хувь нь дамжин өнгөрдөг Замын-Үүд сумын иргэдийн аж ахуй, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх  мөн Монгол орныхоо өв уламжлал, соёлыг сурталчлах,  хил орчмын иргэдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа билээ.

Цаашлаад Замын-Үүд хот нь бүс нутгийн болоод хөрш улс орнуудын хэмжээнд хэрэгжих улс дамнасан хийн хоолойн бүтээн байгуулалт, Замын-Үүд  эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн , иргэдийн эрх ашгийг нэн  түрүүнд хангуулж ажиллахад чиглэсэн Замын-Үүд сумын Засаг даргын “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД–БИД ХАМТДАА” мөрийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус бүх шатны байгууллагуудын хамтын оролцоог хангуулж, иргэн бүр Замын-Үүд хотдоо аятай тухтай, аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэн ажиллахад Замын-Үүд сумын ИТХ-ын Ажлын албанаас хяналт тавьж, хамтран ажилласнаар бүрэн хэрэгжүүлж сайн  үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭН БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

 

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА ОЮУНБИЛЭГИЙН ҮҮРЦАЙХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10245
8472 / 83%
1089 / 11%
331 / 3%
353 / 3%