Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил алдарт эхийн одонгоор Замын-Үүд сумын 57 ээж энгэрээ мялаалаа.
Үүнээс I зэргийн одонгоор 2 ээж, II зэргийн одонгоор 55 ээжийг шагнах ёслолын арга хэмжээ болж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Энгэрээсээ сүү урсгаж, аминаасаа амь тасалсан Үзэсгэлэнт Сарангуа ээжүүддээ халуун баяр хүргэе.
Монголын үрс маш олон болох болтугай.