Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/70 дугаар тогтоолоор 2024 онд Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын Нэгдсэн Эмнэлгийн цусны салбар төв байгуулахад шаардлагатай нийт 250,000,000 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэхээр баталж "Космос Тех Монгол" ХХК шалгарч тоног төхөөрөмжүүдээ нийлүүлэн ийнхүү өнөөдөр 330 сумаас анх удаа Замын-Үүд суманд "Цусны төв" нээгдлээ.
Цус алдсан, цус багадалттай хүнд түргэн, шуурхай цус бэлтгэж өгч сэлбэлт хийх, цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох шинжилгээ зэргийг хийж, сумын Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанар хүртээмж өсөх юм.