Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

ЗАМЫН-ҮҮД СУМАНД АНХНЫ ХОРШОО БАЙГУУЛАГДЛАА

2024-05-22

 
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 166 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ хоршоо хөдөлгөөний" хэрэгжилтийг хангах зорилгоор орон нутагт томилогдон ажиллаж байгаа сургагч 2 багш нь сумын малчин өрхүүдэд шинэ хоршооны талаар мэдээлэл хүргэх, хоршоонд хэрхэн бүртгүүлэх, хоршооны загвар бизнес төсөл бичих заавар, арилжааны банкнаас хэрхэн зээл авах зэрэг сургалт мэдээллийг хүргэн ажилласнаар суманд анхны хоршоо “Сээхрийн өгсөх жим” нэртэйгээр байгуулагдаж хуулийн этгээдийн гэрчилгээг гардан авлаа.
Ийнхүү хоршоогоо байгуулсан малчид бизнес төлөвлөгөөгөө боловсруулан хоршооны гишүүн малчин өрх бүр 50,000,000 хүртэлх төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатайгаар, жилийн хүү 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%