Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АЧАА, ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН 24 ЦАГААР АЖИЛЛАХААР БОЛЛОО

2024-03-24

 
Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай тохиролцсоноор 2023 оны 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг амжилттай зохион байгуулсан билээ.
Туршилтын хугацаанд тус автозамын боомтоор нийт 4 орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласаны үр дүнд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэхээр болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%