Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 58 хувийн ирцтэйгээр танхимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнэлгээг тогтоох тухай;
2.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
3.Сумын Засаг даргын Тамгын газраас Гадаадын Иргэн Харъяатын газарт балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай;
4.Замын-Үүд сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт далан нэртэй газарт 74,16 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Цэц чулуун хайрхан” ХХК-ний хүсэлтэд санал хүргүүлэх тухай;
5.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай;
6.Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийн журам болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
7.Бусад асуудлуудыг хэлэлцэв.