Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 6 тамирчин оролцож, Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын холбооны дүрмийн дагуу эмэгтэй төрлийг “ТОЙРГИЙН” системээр, эрэгтэй төрлийг “ШВЕЙЦАРЬ” системээр шүүн явуулж ялагчдаа тодрууллаа.
Аймгийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох “ТАЛАРХАЛ”-ыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга А.Анхтуяа гардуулав.
Эрэгтэй төрөлд:
-Нэгдүгээр байранд: Техник Үйлчилгээний газрын жолооч Бямбаагийн Эрдэнэбат;
-Хоёрдугаар байранд: Техник Үйлчилгээний газрын Техникийн агент Энхтайваны Энхсайхан;
Эмэгтэй төрөлд:
-Нэгдүгээр байранд: Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн физикийн багш Ганжуурын Бямбасүрэн нар тус тус байр эзэллээ.
Оюун ухаан, сэтгэхүйн ур чадвараа сорьж оролцсон нийт тамирчид та бүхний цаашдын спортод улам их амжилт хүсье!