Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-06-30

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 83,8 хувийн ирцтэйгээр танхимаар болон цахимаар хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
 
1.”Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар хийлгэх, хэрэглэх журам”-ыг батлах тухай;
 
2.Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг тэтгэлэгт хамруулах тухай;
 
3.Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Оюутны тэтгэлэгт” хөтөлбөрийн журам болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
 
4.Сумын 2022 оны төсөвт тодотгол хийх тухай;
 
5.Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
 
6.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" 10/12 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай;
 
7.”Амьжиргааг дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
 
8.Хөрөнгө акталж данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх тухай;
 
9.“Замын-Үүд гэрэлтүүлэг, чимэглэл” Орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлах тухай;
 
10.Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
 
11.Үнэлгээний хороонд ажиллах хөндлөнгийн гишүүдийн нэрс батлах тухай;
 
12.Хоршоо хөгжүүлэх сангийн тухай;
 
13.”Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ыг батлах тухай;
 
14.”Барилга, байгууламжийн хийц, бүтэц, материалд тавих журам”-ыг батлах тухай;
 
15.Бусад асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%