Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 31 төлөөлөгчтэй. Үүнээс ажлын албаны дарга, гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан ажилтан, жолооч гэсэн 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хурлын дэргэд 6 хороо үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:1.Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, 2.Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, 3.Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, 4.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, 5.Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, 6.Ёс зүйн хороодууд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 31 төлөөлөгчтэй. Үүнээс ажлын албаны дарга, гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан ажилтан, жолооч гэсэн 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хурлын дэргэд 6 хороо үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:1.Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, 2.Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, 3.Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, 4.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, 5.Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, 6.Ёс зүйн хороодууд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

“БОРХОЙН ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-06-10

“БОРХОЙН ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Нутгийн уран бүтээлчдийн шүлэг, бүтээлийг уншигч олонд түгээх, дэмжих зорилгоор Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сумын Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумаас сонгогдсон АИТХ-ын төлөөлөгчид болон яруу найргийн “Хурмаст тэнгэр” төв хамтран энэхүү наадмыг амжилттай зохион байгууллаа.
Тус наадамд “Эх орон”, “Тусгаар тогтнол”, “Хайр сэтгэл” сэдвийн хүрээнд уншигч олны сонорыг мялаахаар 17 яруу найрагч оролцож:
Тэргүүн байранд Н.Анхбаяр (Замын-Үүд сум) ;
Дэд байранд Э.Цагаан-Уул (Улаанбаатар хот);
Гутгаар байранд С.Ууганбаяр (Алтанширээ сум);
Тусгай байранд Д.Эрдэнэзулай (Айраг сум);
Тусгай байранд Ц.Мөнхсоёл (Өргөн сум) нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шүлэг тэрлэгч яруу найрагч та бүхний цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%