Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА

2022-06-19

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах уулзалтыг зохион байгуулж танилцуулга хийлээ.
 
Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эв нэгдлийн суурь баталгаа болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гадаад, дотоод, өнөөгийн болон хэтийн төлөв байдалд уялдуулсан, улс орны хөгжлийн стратегийн зураглалтай нийцүүлэн нэмэлт өөрчлөлт хийхэд ард иргэд, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын саналд тулгуурлан асуулгыг улс орон даяар зохион байгуулах хэд хэдэн үндэслэл байна.
 
1.Албан ёсоор бүртгэлтэй байгаа, УИХ-д суудалтай, суудалгүй 24 нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн.
 
2.Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурал ажиллана гэвэл УИХ-аар хэлэлцэж байгаа бусад асуудлыг зогсоож, зөвхөн энэ асуудлыг хэлэлцэх шаардлага бий болдог учраас нухацтай, хариуцлагатай байх нь чухал юм. Иймээс улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын шаардаж байгаа нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг олон нийт дэмжиж байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.
 
3.2019 онд тухайн үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулж чадсан боловч батлагдсан даруйгаас эхлэн тодорхой шүүмжлэлүүд яригдах болсон. Үүний гол шалтгаан нь 3 парламент дамнан, урт хугацаанд яригдсан зарим асуудлыг тухайн үеийн хэлэлцүүлэг, санал хураалтын үед орхигдуулан баталсантай холбоотой юм. Тиймээс өнөөдөр яригдаад байгаа бодит шүүмжлэлүүд нь шинээр хөндөгдөж буй асуудлууд биш ба энэхүү орхигдсон, нийгмийн зөвшилцөлд хүрч чадаагүй асуудлуудыг зайлшгүй эргэн харж, олон нийт, эрдэмтэн судлаачид болон улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг нам, иргэний нийгмийн байгууллагуудтай хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
1.Хүний эрхийн хамгаалалтыг улам бүр сайжруулах, олон улсын практикт нийцүүлэх;
2.Парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх;
3.Хот, ходоогийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогод нийцүүлэх;
4.Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлэгт хуваан хэлэлцүүлэгт бэлтгэн танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%