Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албаны 10 жилийн ойн хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албатай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд шийдвэр гаргах түвшинд хүүхэд залуусын дуу хоолойг хүргэх, илтгэх чадварыг хөгжүүлэх, шинэлэг санал санаачлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ОРЧИН ХҮҮХДИЙН НҮДЭЭР” илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
2 дугаар шатанд шалгарсан 15 илтгэлээс бүтээлч хандлага, өөрийн байр суурь, дэвшүүлсэн шинэлэг санал санаачлага, илтгэх ур чадвар зэргийг үндэслэн шилдэг сурагчдыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Тэргүүн байранд ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Э.Эрхт;
Дэд байранд ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Э.Буянзаяа;
Гутгаар байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Г.Сэр-Од;
Тусгай байранд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч О.Золзаяа нар тус тус шалгарлаа.
Байр эзэлсэн сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.