Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хот суурин дэд бүтцийн хорооны гишүүд, Захирагчийн ажлын алба, Хөгжлийн бодлогын тасаг, Хөдөлмөр халамжийн тасаг, сумын 1,2,3 дугаар баг, Сүлд баг, Борхойн баг, сумын Сууц өмчлөгчдийн холбоо, Дорноговь “Дулааны станц” төрийн өмчит тооцооны газар, Аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, Иргэдийн төлөөллөөс бүрдэн энэхүү хэлэлцүүлэг хийгдлээ.
Хэлэлцүүлгээр:
1.“Бидний орчин хүүхдийн нүдээр” илтгэлийн уралдааны шилдэг 4 сурагч илтгэлээ уншиж танилцуулах;
2.Замын-Үүд хотын Захирагчийн ажлын албаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй бүтээлч ажлуудыг танилцуулах;
3.“Бидний орчин хүүхдийн нүдээр” илтгэлийн уралдаанаас гарсан шинэлэг санааг танилцуулах;
4.2022 онд хийгдэх ажлуудтай холбоотой нээлттэй санал асуулга, хэлэлцүүлэг;
5.Төлөвлөсөн ажлуудад дүгнэлт гаргаж танилцуулж батлах зэрэг ажлуудыг тусган хэлэлцэв.