2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагт “Цэцгээр гоёсон гэр минь-Цэцгээр дүүрэн дэлхий минь” амьд цэцгийн үзэсгэлэн худалдаа Соёл спортын ордонд зохион байгуулагдана.
Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон 2-3 иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулж “Батламж, мөнгөн шагнал”-аар шагнана.
Жич: Шалгаруулахдаа дараах зүйлсийг харгалзана. Үүнд:
1.Эмх цэгц, зохион байгуулалт (цаг барих);
2.Цэцгийн төрөл, тоо, өнгө үзэмж;
3.Цэцгийн арчилгааны талаар иргэдэд хүргэх мэдээлэл, гарын авлага бэлтгэсэн байдал зэргийг харгалзан үзнэ.
Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүд, цэцэг сонирхогч иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой.