Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ

Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 31 төлөөлөгчтэй үүнээс 7 тэргүүлэгчтэй бөгөөд ажлын албаны дарга, гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, жолооч гэсэн 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хурлын дэргэд 5 хороо үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 1. Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 2.Санхүү, эдийн засаг, төсвийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 3.Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 4.Нутгийн захиргаа, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн хороо 5.Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн хороодууд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 31 төлөөлөгчтэй үүнээс 7 тэргүүлэгчтэй бөгөөд ажлын албаны дарга, гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, жолооч гэсэн 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хурлын дэргэд 5 хороо үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 1. Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 2.Санхүү, эдийн засаг, төсвийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 3.Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын асуудал эрхэлсэн хороо 4.Нутгийн захиргаа, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн хороо 5.Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн хороодууд өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн дээд одон медаль гардуулав

2021-05-31

Монгол Улсын Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одон, “Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон” гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын Соёл, спортын ордонд болж өндөрлөв. Төрийн дээд одон медаль болох “Алтан гадас” одонгоор Даваагийн Мядаг, Лхамжавын Саябум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Замын-Үүд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/46 тоот тогтоолоор тус тус батлагдсан “Алдарт эх”-ийн 1 дүгээр зэргийн одонгоор 4 эх, “Алдарт эх”-ийн 2 дугаар зэргийн одонгоор 74 эх нийт 78 эхийн одонг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, Засаг дарга Б.Анхбаяр нар гардуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 377
184 / 49%
70 / 19%
61 / 16%
33 / 9%
29 / 8%