Монгол Улсын Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одон, “Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон” гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын Соёл, спортын ордонд болж өндөрлөв. Төрийн дээд одон медаль болох “Алтан гадас” одонгоор Даваагийн Мядаг, Лхамжавын Саябум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Замын-Үүд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/46 тоот тогтоолоор тус тус батлагдсан “Алдарт эх”-ийн 1 дүгээр зэргийн одонгоор 4 эх, “Алдарт эх”-ийн 2 дугаар зэргийн одонгоор 74 эх нийт 78 эхийн одонг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, Засаг дарга Б.Анхбаяр нар гардуулав.