Монгол УИХ-ын тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд, шаардлагатай суурь мэдлэгийг олгох, нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын албанаас сургалт зохион байгуулав.