Замын-Үүд сумын ИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00-17:15 минутын хооронд сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 83.8%-ийн ирцтэйгээр хуралдав. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэн, шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай
2.Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай
3.Сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
4.Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
5.Барилга, байгууламжийн хийц, бүтээц, материалыг сонгож ашиглах журам батлах тухай.