2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дэх зангилааны ажилчин, албан хаагчид сургалтанд хамрагдлаа. Сургалтанд урилгаар Хуульдын холбооны гишүүн, хууль судлаач Л. Галбаатар Киберь гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвийн дэргэдэх сургалтын төвийн ахлах багш, гаалийн улсын ахлах байцаагч Ж. Чимгээ "Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх арга, стратеги, Сэтгэл зүйн төлөвшилт, мэргэжлийн зөв хандлага, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г. Пүрэвдэлгэр "Хар тамхи,мансууруулах бодисын ойлголт, төрөл зүйл, МУ дахь энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллийг тус тус хийлээ.