Сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ө. Баянжаргал, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н. Жаргалсайхан нар Замын-Үүд суманд эхний 2 сард үйлдэгдсэн захиргааны зөрчил, "Хөршийн хөтөлбөр"-ийн талаарх мэдээлэл, Шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах ажилтан С. Баяржаргал шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийж гишүүд санал бодлоо солилцлоо.