2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд сумын Улаан Загалмайн Анхан Шатны Хорооны дарга Б. Анхбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО дахь "Эрхэмсэг амьдрал ТББ" -ын 8 хүний төлөөлөл, Замын-Үүд сум дахь "Эрхэмсэг амьдрал ТББ"-ынхан хүмүүнлэгийн чиглэлээр зорилтот бүлгийнхэнд тусламж үзүүлж Ерөнхий боловсролын 5 сурагчид гарын бэлэг гардууллаа.
Энэхүү байгууллага нь анх Монгол Улсад 2010 онд байгуулагдсан бөгөөд 2016 оны 05 дугаар сараас Замын-Үүд суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Замын-Үүд дэх салбарын тэргүүнээр Д. Байгалмаа, Нарийн бичгийн даргаар Б. Болормаа, гишүүнээр н. Алтантогос, Г. Саран, н. Отгонтуяа нар ажиллаж байна.