МУЗН-ийн Анхан Шатны Хороодын гишүүдийг чадавхижуулах сургалт Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Сургалтанд Дорноговь аймаг, Өмнөговь аймгийн Анхан Шатны Хороодын дарга, нарийн бичгийн дарга, сайн дурын идэвхитнүүд хамрагдаж МУЗН-ийн хөгжил, хөтөлбөрүүдээр мэргэжил, арга зүйн удирдамжаар хангагдан харилцан туршлага солилцлоо.
Ханхонгор сум сум нь 2200 гаруй иргэдтэй, Мандах багийн хувьд нийт оршин суугчдын 3/1 нь амьдардаг. Малчид, иргэд, гишүүд тархмал суурьшдаг тул 2015 онд шинээр Анхан Шатны Хороо нэмж байгуулсан байна.Хүмүүнлэгийн үйлсийг иргэдэд улам ойртуулж МУЗН-ийн бодлого, чиглэл, зорилтыг Анхан Шатны түвшинд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Анхан Шатны Хороогоор айлчилж ажлын туршлага солилцлоо.