Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗөвлөл Замын-Үүд суманд ажиллав

2015-06-05

      Аймгийн "Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл" Замын-Үүд суманд ажиллав. Энэ удаагийн ажлаар Замын-Үүд сум төдийгүй Дорноговь аймгийн авто замд тулгамдаж буй жин тоннын даац хэтрэлттэй ачааны авто машины учруулж буй хор хөнөөлийн талаар холбогдох байгууллагуудтай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад: Аймгийн ИТХ-н дарга, ГХУСАЗСЗ-н дарга Г.Ганбаатар, сумын ИТХ-н дарга, ГХУСАЗСЗ-н дарга Ч.Эрдэнэбат, сумын Засаг дарга, ГХУСАЗСЗ-н нарийн бичгийн дарга М.Баянмөнх, аймгийн цагдаагийн газрын дарга Л.Нямжав  , аймгийн тагнуулын газрын дарга Б.Хуягбаатар, аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга Р.Пүрэвдагва, сумын АТҮТ-н дарга Х.Мөнхбаатар байцаагч нарын хамт, засаг даргын орлогч С.Батсайхан, цагдаагийн газрын дарга Б.Ганзориг, ГХУСАЗСЗ-н нарийн бичиг Тэгшжаргал,  ГХУСАЗСЗ-н гишүүн Д.Отгонбаатар, Зам ашиглалт Х.Эрдэнэбулган,  Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз, Халиун кабелийн телевиз,   "Борхойн тал" авто тээвэрчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэбат, холбооны гишүүд оролцож жолооч нарт тулгамдаж байгаа асуудал, мөн тэднээс гарах санал санаачлагыг зөвшилцөж Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх засмал замаар 44 тонноос дээш ачаа ачсан, жин тоннын хэтрэлттэй авто машиныг явуулахгүй байхаар тогтсон байна. 2015.06.05 ны өдрөөс эхлэн Замын-Үүд сумаас гарах чиглэлийн хяналтын пост, пүү, мөн тодорхой цэгүүд дээр цагдаа, авто тээвэр хяналтын газар зэрэг байгууллагууд  явуулын пост, пүү давхар гарч эхлэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3332
2172 / 65%
696 / 21%
226 / 7%
238 / 7%