2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Цогжил, Боомтын албаны дарга Ханбат, Эрээн хотын засгийн ордны нарийн бичгийн дарга Шилийнбаатар, Гадаад харилцааны газрын дэд дарга Сэцэнзориг тэргүүтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл Замын-Үүд сумын удирдлагуудтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр уулзалт хийж, цаашид хамтран ажиллах хэд хэдэн асуудлыг тохиролцов. Үүнд: Тодорхой хөтөлбөрийн дагуу үзүүлж, сонирхуулах зүйлүүдийг төлөвлөх, хил дээр ногоон гарц бий болгох, жуулчдаас авч буй татварыг бууруулах зэрэгт санал нэгдэв.
Аялал жуулчлалыг хөгжүүлснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагын орлого, амьжиргааны түвшин нэмэгдэхийн зэрэгцээ сумын эдийн засагт эергээр нөлөөлөх чухал салбар учир орон нутгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч байна.