Улс орон даяар байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарч, мал аж ахуйн өрхийн өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотой гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ сэтгэлийн дэм, эд материалын тусламж үзүүлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулахад оршино.
Хоёр.Аяны хугацаа
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 30 хоног.
Гурав.Аяны хамрах хүрээ
Замын-Үүд сум дахь нийт албан байгууллага, Аж ахуйн нэгжүүд, иргэд
Дөрөв.Зохион байгуулалт
· Нийт албан байгууллага, Аж ахуйн нэгжүүдэд удирдамж чиглэлийг хүргүүлнэ.
· Удирдамжийн дагуу албан байгууллага, Аж ахуйн нэгжүүд дээр дурьдсан хугацаанд хамт олноо удирдан зохион байгуулж, аяны хүрээнд хийсэн ажлын тайланг Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд цаасан хэлбэрээр болон khaliunenkhh@gmail.com и-мейл хаягаар тус тус ирүүлнэ үү.
Тав.Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
· Байгууллага тус бүр цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас тусламж, дэмжлэг шаардлагатай болсон малчин өрхөд тусламж, дэмжлэг үзүүлэх;
· Аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн арга хэмжээгээ тухайн байгууллага өөрийн цахим хуудсаар сурталчилж бусад байгууллагыг хүмүүнлэгийн үйлсэд уриална.
Зургаа.Хандивлах зүйлс.
· Өвс, тэжээл
· Хүнсний бүтээгдэхүүн
· Мөнгөн тусламж
· Бусад
Долоо.Хүрэх үр дүн
· Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулагчдын тоо цар хүрээ өснө.
· Болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг зохих хэмжээгээр бууруулна.
· Та бүхний халуун сэтгэлийн хандиваар цугласан эд материал, сэтгэлийн өглөг, шаардлагатай газраа, хэрэгтэй малчдад хүрсэн байх.
Найм.Дүгнэх журам
Аяны хугацаанд зохион байгуулсан ажлын тайланг Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлнэ. Тайланг нэгтгэн дүгнэж, дараах байруудыг эзлүүлж шагнаж урамшуулна. Үүнд:
· Нэгдүгээр байр- Нэг. “Өргөмжлөл”, дурсгалын зүйл
· Хоёрдугаар байр- Нэг. “Өргөмжлөл”, дурсгалын зүйл
· Гуравдугаар байр- Нэг. “Өргөмжлөл”, дурсгалын зүйл
Идэвхтэй оролцсон байгууллага, хамт олон, Аж ахуйн нэгж, иргэдийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар сурталчилж, алдаршуулна.
Албан байгууллага, Аж ахуйн нэгж, иргэд аяны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.